Гомбожавын Мэнд-Ооёо
1952 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хэмнэгт хэмээх газар төрсөн. 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн.
Зохиол бүтээлүүд нь англи, орос, хятад, испани, франц, унгар, бенгал, казах зэрэг дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн.
Г.Мэнд-Ооёо 1990–1996 онд Монголын түүх соёлын хосгүй дурсгал болох “Мигжэд Жанрайсиг” цогцолборыг бүтээн залах хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд үндэсний монгол бичиг, уран бичлэгийн уламжлалыг сэргээх, соёлын өвийг судлах, хамгаалах үйлсийг манлайлагчдын нэгэн юм.
2002 онд Дэлхийн уран соёлын академиас утга зохиолын доктор цол олгож, байнгын гишүүнээр элсүүлсэн байна.
2014 онд Италийн Чивителла Раниери сангийн тэтгэлэгт хөтөлбөрт уригдаж, Чивителла хэмээх 15-р зууны шилтгээний урланд суралцаж бүтээлээ хийсэн байна.
2014 оны 9-р сард Румын Улсын Крайова хотод болсон Дэлхийн яруу найргийн наадамд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй яруу найрагчдаас тодорч Михай Эминескугийн нэрэмжит Олон улсын яруу найргийн наадмын Гранд буюу тэргүүн шагнал хүртжээ.
2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн эрхэм дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнагдсан анхны зохиолч юм.
Яруу найргийн “Утгын болор сүм” (1997), “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” (2002), “Хэсэг цагаан манан” (2010), “Гэрэлтэх агшин бүр” (2010); шилмэл яруу найргийн дээж “Он цагийн хүрд” (2016) хүүрнэл “Алтан-Овоо” (1993, 2002, 2007, 2008, 2010) болон “Гэгээнтэн” (2012), “Шилийн богд” (2015) романууд, “Шармаань” тууж (2020), “Гол ус тунгалагших цаг” (2015), “Оюун санааны хээр тал”(2016), “Оршихуйн гэрэлт хүрээн дотор” (2018), “Цагаан манан, гэгээн гуниг” (2020), эссэ нийтлэл, баримтат уран бүтээлийн чуулганы 60 гаруй ном хэвлүүлсэн.
-
2025
Катак утга зохиолын шагнал, дэлхийн утга зохиолд оруулсан онцгой хувь нэмрийн төлөө Катак, Дакка хот, Бангладеш Улс
-
2015
Монгол төрийн эрхэм дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис хаан” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
-
2014
Михай Эминескугийн нэрэмжит олон улсын академийн Гранд шагнал Крайова хот, Румын Улс
-
2008
Хүндэт медаль Токио, Япон
-
2005
Дэлхийн яруу найрагчдын XXV их хурлын яруу найргийн уралдааны тэргүүн байр АНУ
-
2002
Утга зохиолын доктор цол, байнгын гишүүн Дэлхийн уран соёлын академи
- Ш.Уянга. “Гэрэлт хүмүүний босгосон бодь алтан суварга”, “Улаанбаатар” сонин, 1994.07.01 № 125 (584)
- Т.Очирхүү. “Алтан Овоо хэмээх судар буюу шүлгийн айзамт ном бүтээгчийн тухай”, “Алтан Овоо” УБ 2007. 3-5 хуудас
- Д.Ганбаатар. “Домог хүүрнэсэн бүтээлийн тухай уншигч миний бодол”
- Д.Баттогтох “Зуун эхийн задлал: Алтан Овоо”, “Зуун эхийн задлал” УБ 2004.182-183 хуудас
- Д.Урианхай. “Өөрийнхөө замаар, өөрийнхөө хурдаар”, 2007.2.16-22. “Алтан Овоо” УБ 2007. 3-5 хуудас
- Саймон В.Смит. “Ахуйн тусгал гэхээсээ дотоод ертөнцийнх нь буулт гэмээр”, Г.Мэнд-Ооёо “Алтан Овоо”/англи хэлнээ/ УБ 2007. 3-4 хуудас
- С.Жамбалдорж “Монголын Алтан Овоо дэлхийн Алтан Овоо болов” Өдрийн сонин, 2007.7.4 №155.156 (2607, 2608)
- О.Сүхбаатар. “Тахилын үг”, 2004.05.25 “Дарьгангын хөх шастир” номын 125-126 тал
- Имрэ П.Золдос “Яруу найрагчийн призмтэй адилтгам” , 2007.10.30. “Өнөөдөр” сонин 2008.1.11. Баасан №008 (3271)
- О.Дашбалбар. “Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо”, 1993 он. “Бодлын солбицол” сонин 1993.12.08. О.Дашбалбар “Хүн ертөнц” УБ.2003, 352-366 хуудас.
- А.Мөнх-оргил “Гомбажавын Мэнд-Ооёо” – “Шинэчлэгчдийн тухай тэмдэглэл” УБ 2005. 52-64 хуудас
- Д.Төрбат “Асаж урсдаг мөрөн ...” Улаанбаатар” сонин, 1993.03.25 № 31 (243)
- Д.Цогбадрах “Юм бүхэн таны тулд найрсан оршино”, Улаанбаатар” сонин, 1996.06.26 № 122 (1054)
- Ж.Болд-эрдэнэ “Гангын нэгэн сондор”, 1996.02.06. “Ил товчоо” сонин, 1996.6.11-20 №17. (201)
- Д.Хүү “Нүүдэл тоссон үгийн дээж” 2005 он. “Хүрээ хэмнэл” №027 /242/, 148 /8912
- Д.Өрнөхдэлгэр “Шинэтгэл саран хийгээд шинэчлэгч найрагч”, Утга зохиол судлалын “A New Method” төв. Цуврал 4. УБ 2004, 104-108 хуудас
- Я.Баатар. “Цагаан манан, гэгээн гуниг” 2001.VII.22-27. “Яруу найраг - Шидэт долгион”-I. УБ 2007. 116-131 хуудас
- Ш.Сүрэнжав “Байгалийн их хөг дуурсгагч Г.Мэнд-Ооёо” . 2003.1.14
- Я.Баатар. “Монголын соёлын эрхэмсэг оршихуйг нээхүй”. “ХХ зууны Монгол зохиолчид” цувралын 47. “Гомбожавын Мэнд-Ооёо”, 91-92 тал
- С.Хүрэлбаатар “Хазгайг тэгшилж хатууг зөөллөдөг морин хуур”. “Өнөөдөр сонин”. 2003.1.11. №008 (1746)
- Ш.Цэрэнпил “Танигдахуй болоод эс танигдахуйн шастир” “Өдрийн сонин” 2004.8.26 №211 (1713)
- Ш.Цэрэнпил Ноён Имрегийн таашаал ба Г.Мэнд-Ооёогийн гурван “ДАН”. “Өдрийн сонин” 2005.3.3
- П.Батхуяг “Мэнд-Ооёо ах аа! Өөртөө үнэнч байх юутай чухал урлаг вэ?”. П.Батхуяг “Яруу найргаар ярилцахуй” УБ 2006. 5-24 хуудас. “Утга зохиол урлаг” сонин 2006.7. №019, (2216)
- Ш.Цэрэнпил “Дэлхийн дэвжээ Монгол шүлэг”, “Өнөөдрийн Монгол” сонин, 2006.3.14. №47 (217)
- Ёо Мита “Г.Мэнд-Ооёо аюулаас сэрэмжлүүлэх хонх цохилоо, /Японы Чикю сэтгүүлийн 141-р/, “Өнөөдрийн Монгол” сонин 2006.4.27. № 79/249/
- Т.Мацуда “Оюун сэтгэлгээний орон зай дахь шүлэгч”. “Хоккайдо” сонин “Дэлхийн утга зохиол” булан. 2002.66-67 хуудас
- Ли Күй Сянь “Монгол, чам руу би явж байна”, “Тайваны утга зохиол” сэтгүүл. 2005.12 сар. 49 дугаар.
- Такис Ионнидис ”Гэрэлтэх агшин бүр”” номонд суралцахуй захидал
- Ёо Мита. “Яруу найраг бол ертөнцийн гэрэл гэгээ” Японы утга зохиолын “Юүсүрүка” сэтгүүлийн 2006.4 сард 68 дахь дугаар.
- Ши Чаон “Яруу найргийн гэрэлт гэж чухам юуг өгүүлнэ вэ?” Тайпей. Тайвань. 2006.12.27
- Ү.Хүрэлбаатар (Ph.D) “Монголын яруу найргийн Дэнзэн Норгой хэн бэ?”, “Зууны мэдээ” сонин 2009.10.27. №251 (3323)
- Г.Аким “Хулсан лимбэний нүхээр салхин гансруулахуй”, “Амралтын шуудан” сонин 2009.12.12. №295, 296 (695, 696)
- Ж.Нэргүй “Түмэн амгалан атлаа яруу найрагч”, “Өнөөдөр” сонин 2009.12.23. №295 (3858)
- Я.Ганбаатар, (Ph.D), “Сарны шүлэгч буюу “Шүлгийн дундаас зураг тодрох ёсны үлгэр” Я.Ганбаатар “Утга зохиолын тухай яриа” УБ 2010. ISBN 99962-1-060-X
- Ү.Хүрэлбаатар “Зөөлөн айн таван аксиом”, “Өнөөдөр” сонин 2010.11.19 №269 (4132)
- Ү.Хүрэлбаатар “Дарьгангын яруу гурвал”, “Өдрийн сонин” сонин 2011.04.08. №09 (3792)
- Б.Магсаржав “Цаг хугацаанаас ангид оршихуй буюу яруу найрагчийн төгөлдөршил”, англи хэлээр GUNU сэтгүүл №17, ISBN 99929-73-67-6, 45-р тал
- Я.Ганбаатар, “Ертөнцийн явдал” олимпийн тэнгэрт хур болон бууж, дэлхийн сонорт эгшиглэнэм” Өнөөдөр сонин, 2012.7.24 №167/4631/
- Ч.Билигсайхан “Үнэний төгөлдөр дуулал – Гэгээнтэн” (Өнөөдөр сонин, 2012.10.10 №235)
- Д.Галбаатар, Б.Хишигсүх “Түмэн мэсийн гэгээнтний дээд таалал оршжихуй” (Өдрийн шуудан 2012.11.28 №240)
- Я.Ганбаатар “Төгөлдөр үнэний яруу дуулал” Нийслэл Таймс сонин. 2012.11 сар