ТОГОРУУНЫ ДУУЛЬ
Хаврын хаварт л дэв дэвсээр Хар халзан тогорууд ирдэг ээ Хадган хөх зогдроо намируулж Хаа сайгүй л буудаг аа. Нүүдлийн шувууг нутаггүй гэх нь Нүдээ ер олоогүй үг ээ, Төөрөг тавилангийн эрхээр явчихаад Төрөлх орондоо эгдэг юм аа. Уужуу хорвоогийн уйтан зайд Учрал холбосон хос тогоруу Далавчаа цуцтал нис ниссээр Дассан нутагтаа ирж буулаа. Жигүүртэн хүртэл амьтан хүнд Жил жилээр ээнэгшдэг байлгүй, Хот айлын хаяа бараадаж Хоёр цоохор өндөг гаргажээ. Тэс ондоо санаа гаргаж Тээж ирсэн үр — өндгөө Хөл хүрэхгүй газар нуухыг Хэн ер нь байг гэх вэ дээ. Онгон талдаа ирсэн цагтаа Олиггүй муутай учраагүй байж дээ, Хар буруу санаа төрөлгүй, Халцгай сайран дээр өндөглөжээ. Сүүгээр амладаггүй жигүүртний өндгөнд Сүүдрээ тусгахад хиртдэг гэсэн Сануулга үг байсаар атал Саваагүй нэг нь санаа авсангүй. Талынхны занг уландаа гишгэж Танхай авирлан өндгийг өвөртлөөд Ажиг сэжиг төрсөн ч юмгүй, Аваад гэртээ харьсан гэнэ ээ. Хөөрхий тэр хоёр тогоруу Хөв усны сэжүүр гишгэж Дальгүй юм шиг жигүүрээ эвхэн Дагуулж явах зулзагагүй зуслаа. Өрвөлөг хийсгэсэн намрын өдрүүдээр Өндгий нь аваачсан айлыг сахиж Үрээ дэгдээд ирэх юм шиг Үймэрч гансрахыг анзаарсан ч хүнгүй. Тоодон дээлтэй, тожигносон хонхтой Торомгор хүү хотноосоо зайдуу Тогоруу хөөцөлдөөд тоглож байхыг Томчууд тоож харсан ч үгүй. Баярласан хүүд баригдах шахаад Бас цаашаа жаахан дэгдээд Хойноос нь хүү гүйс гүйсээр Холдоод явчихыг мэдсэн ч үгүй. Ээжийн нь хөх эмзэглэн чинэрэхэд Эвийлж үрээ гурвантаа дуудлаа. Гэнэтхэн сэтгэл нь эзгүйрэн харлахад Гэр хотлынхноо сандран дуудлаа. Өвс бүхнийг тоолох шахам Өргөн талыг хэдэнтээ самналаа, Өдөлж жигүүрлээд нисээгүй байлтай, Өрөөсөн бойтог ч олж үзсэнгүй. Үйл тээсэн хорвоогийн өдрүүд Үнсэн сааралтаж араасаа хөвөрлөө, Өөдсөн үрээ хэзээ ч олсонгүй, Өндөгнөөс арилжсанаа өөрсдөө ч мэдсэнгүй! Сүрэг тогоруудын гэгэлгэн гунигт дуу Тоонон дээгүүр зэл татлаа. Сүүдэр нь юм уу, нулимс нь ч юм уу? Тогоотой сүүнд нь толбо уналаа.
Spring after spring, flapping their wings The black-headed cranes arrive Fluttering their silken blue crests They alight at their will. Birds of passage have no home Is an adage gone amiss After living their wandering destinies They return the call of their homeland In the narrow space of a vast world A pair of cranes, bound by fate Fly with their weary wings To settle at a familiar place Even winged creatures seem to grow fond Of the people and animals year after year Trailing the edge of a nomad’s camp, They lay their two speckled eggs If they have thought differently To hide their eggs at a spot Out of reach for anyone Who would blame them While at this uncharted steppes They haven’t met any evil So, without a single cynical thought They lay their eggs on the bare pebbles Milkless bird’s egg is said To soil at the flicker of shadow Yet these words Fall on deaf ears Ignoring the morals of the steppe The hooligan pockets the eggs Without a trace of doubt or guilt He takes the eggs home that day Oh, those two poor cranes Wading along the water’s edges Folding their wings as if flightless They summer without a young to lead. In the autumn days of blustering feathers Lingering where the eggs are brought Feeling as if their chicks may waddle out The troubled cranes are noticed by no one. Wearing a small deel with a clinking bell At a distance from camp, a little boy Without the awareness of any adult Plays happily chasing cranes. Almost caught by the joyful child, The cranes walk a bit further As the boy runs after them No one sees him wandering far When the mother’s engorging breasts ache Thrice, she tenderly calls for her son When a sudden darkness empties her heart She cries for her people in a panic Counting nearly every blade of grass They comb the endless steppe again and again He cannot grow feathers and wings Yet not a single bootie is spotted Carrying the karma of mortality Ashen gray days unravel They never find their baby boy Unaware of their own trade for eggs! A crane herd’s mournful ballad Leaves a trail above the skylight Maybe a shadow or maybe a tear Drops a stain in the pot of milk
1990