ЧУЛУУНЫ АЯЛГУУ
Нэг: Ууган аялгуу Бумбан бор манхан наранд шарагдан намайж Бургих булгийн ус өлмий юугий нь сүрчин сэрүүцүүлнэ. Ерөөлөөр учирсан биз ээ, үйрмэг зөөлөн элсэн дунд Ембүү хэдэн чулуу усны амь бараадна: Онгон элсэнд чулуу ховортойнх ч юм уу даа, Оргилох булгийн хэдэн чулуугаар тоглохын хорхой хөдлөөд Аваачиж, адуу мал болгон наадсан өдөр Аавын шилбүүрийн хуйв аянга шиг тачигнаж билээ: “Булгийн хэдэн чулууг булааж авдаг нь хэн бэ? Бурхны нэрийг дуудаж буруугаа хүлээх нь хэн бэ? Чихээ дэвсэж байгаад урсгал чагна, та нар! Чимээ аялгуу нь хаашаа зуларч одсон бэ?" Эрх цовоо булгийн урсгал сатааран намхраад Эл хулийн дунд дуугаа хулжаасан байж билээ. Хоёр өвдгөн хоорондоо толгойгоо хавчуулаад Хорвоон учрыг сүүмэн ухаарч, гэмшиж билээ. Цоносон халуун тэр өдөр тоглоомон гэрээ нүүлгэж Цолхийтэл булгийн уснаа буцаан тавьж билээ. Булт чулууг зөөс зөөсөөр буруугаа засахад минь Булгийн аялгуу нь ирээд ход ход хоржигнож билээ. Хоёр: Хожмын аялгуу буюу царгил Чулуу дуулдаг юм гэж багадаа би итгэсэн болоод Чухамхүү ид шидийг нь үзэхсэн гэж бод бодсоор Дүүжин холын дууг нь цаламдан олохын хүслэн Хуучин голын сайр дагаж нэг өдөржин явлаа. Ган цохилуур товшиход чулууны эгшиг сэрээд Жин жинхийж өөр өөрийн дуу ургаар жиргэнэ. Түүсэн чулуу болгон өөрийн хэм хэмнэлээр Түүхийн хөлгөн туульс бадаг бадгаар шивнэнэ. Цангаж хатсан чулуу нь хүртэл гол усаа хадгалж Цаг хугацааны голдрил даган урсана. Он жилүудийн чинад дахь усны урсгал сонсогдоод ирэхлээр Олон юм бодогдож газар дэлхийгээ ойлгоно. Мөрөн голын чулууд усандаа дуулалгүй удсан ч Мөнхийн дуугаа мартаагүй байх юм аа, эх орон минь! Голдрил дундаа мөлсөн чулуу нь хүртэл дуулахлаар! Голт зүрх өөрийн эрхгүй уярах юм аа, эх орон минь! Цаглашгүй үүрдийн урсгал он жилүүдийн нугачаанд Цагийн цагт дуу хуураасаа хагацашгүй заяатайдаа Ус голынхоо чулууг хүртэл хөгжим гэж бахдана Угийн хайртай эх орондоо улам л хайртай болно!
One: Foremelody Cupped brown dunes blaze in the sun bowing Bubbling spring water swirls at the bottom cooling Blessed the meeting, amid the gentle grains of sand Stones of slabs creep toward life, water Perhaps it is the rarity of the stones in a virgin desert On the day I brought from the bursting spring The coveted stones to play as stallions and cattle Father’s whip thundered like a storm “Who dares to rob the few stones from the spring? Who shall call upon God to confess for this misdeed? Sow your ears to listen for the spring To where has the melody been lost? The bursting flow of the spring had subsided Losing its song into boundless space Head tucked between my knees Vaguely grasping the root of the world, I rued That scorching hot day, I migrated the stone herd Splashing, the stones were returned to the spring Once I rectified each stone piece by piece, The song of the spring arrived warbling and bursting Two: Becoming Melody: Lithophone For I believed the stones could sing Hoping, wishing to witness the magic A distant suspended song for my lasso I followed the pebbles of the old river all day As the steel baton taps, awakening the stone tunes Jingling, each stone chirps its own song Gathered stones measure to their own rhythm Verse by verse, ancient vessels whisper their tale Though the stones in the water hadn’t sung for a time Haven’t forgotten their eternal song, dear Motherland! Even those tumbled under the current are capable Instinctively, my heart is touched by the sentiment, dear Motherland! In the folds of ever flowing infinitude of years Fated to be inseparable from songs and melodies I admire even the river stones as music My beloved Motherland, I love you more and more
1987