Үндсэн агуулга руу шилжих
Г.Мэнд-Ооёо Чингис хаан одонт · МУСГЗ МОНENG
← Нүүр

ЦАНТСАН БОР ШУВУУД ТООНОН ДЭЭГҮҮР ДЭРХИЙЛДЭЖ

Эх сурвалж 1998

Цантсан бор шувууд тоонон дээгүүр дэрхийлдэж Цасан хялмаа чагтага дагаад бууралтана Хөх шаргал одод золбоогүй сүүмийцгээнэ Хөмсгөө зангидаад сар ч бас бүүдийжээ Мөнх тэнгэрийн цэнхэрийг мөн ч олон дуулжээ Мөнгөн оддыг нь гижигдэж байгаад л магтжээ Тэглээ гээд тэр цагийнх шигээ байсангүй! Тэнэмэл залуу нас тэндээ бас тогтсонгүй ээ! Улаахан уруул шиг цэцгэнд л шимтэж явснаас биш Ургуулсан шорооных нь шимийг шинжиж явсангүй Ухаараад ирэхээр амьдрал гэдэг зун биш Уруулын баланд унаж буудаг нас биш ээ. Цанхин хонь шиг царайлаад Цаанаа л энэ тэнгэр нэг ёозгүй ээ Гэргийн халаасан нэрмэл гэр дүүрэн сэнгэнэж Галын нөөлгөнд сэгсүүргэн дээлээ нөмгөлвэй. Орон гэрээсээ одоод уджээ, хөөрхий Олон жилийн цэнгэл найрандаа ядарчээ, би Гүн бодлогошролын бичээс чиний минь нүүрэнд илэрчээ Гүнгэрваатай бурхан минь л улам гялалзжээ! Гансрал, сэнсрэлийн дуунд дөжирсөн чих минь Галынхаа анирт одоо л нэг амарч байна Залуу ногоон зуныг диваажин байсан гэлтэй юу? За даа, одоо бол ч өвөл нь л сайхан юм даа!

1998